Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?
Сэтгэл хангалуун
Сайн үйлчилгээтэй
Тааруухан
Маш муу
Үйл ажиллагааны танилцуулга“Дархан цааз” хамгаалалтын компани нь 2001 оны 06-р сард байгуулагдсан.“Монхангай “ группийн охин компани бөгөөд улсын бүртгэлийн 34 / 1203 тоот гэрчилгээ , 2650495 тоот регистртэй Монгол Улсын “ Гэрээт харуул хамгаалалтын тухай “ хуулийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн газраас олгосон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2001 оны 08-р сараас эхлэн биечилсэн хамгаалалт, 2003 оны 01-р сараас эхлэн дохиолол хамгаалалтын үйл ажиллагааг тогтвортой эрхлэн явуулж байна.Тус хамгаалалтын алба нь “Миний” сүлжээ дэлгүүрийн бүх салбар дэлгүүрүүдийг болон бусад обьектуудыг дохиолол болон биечилсэн хамгаалалтын чиглэлээр хамгаалан ажиллаж байна.Бэлтгэл сургуулиалтМанай компани хамгаалалтын албаны ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар, дасгал, бэлтгэл сургуулиалтанд тогтмол анхаарч, Төрийн тусгай хамгаалалтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Цагдаагийн академи, Зэвсэгт хүчний Элитийн батальон зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг ба өөрийн харъаллын “ хангай “клубээр дамжуулан албаны бэлтгэл сургуулилтыг хийхийн зэрэгцээ шинэ боловсон хүчнээ бэлтгэдэг.Дохиолол хамгаалалт“Дархан цааз “ххк нь 100 гаруй хамгаалалтын албан хаагчтай, 2 автомашин бүхий автопарктай ба дохиолол хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай бэлтгэгдсэн өөрийн боловсон хүчинтэй.Биечилсэн болон дохиолол хамгаалалтын чиглэлээр бусад хамгаалалтын байгууллага болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.Биечилсэн хамгаалалтХаруул хамгаалалтын “Дархан Цааз “ххк нь өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэгчийнхээ хэрэгцээг нэн тэргүүнд хангах,хүнээ хөгжүүлэх,байгууллагын соёлыг дээдлэх,тэргүүний дэвшилтэд техник,технологийг нэвтрүүлэх,нууцлалыг чанд сахих,харилцан бие биеээ хүндэтгэх,түргэн шуурхай,найдвартай үйлчлэх зарчмыг баримтална.