Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?
Сэтгэл хангалуун
Сайн үйлчилгээтэй
Тааруухан
Маш муу
Хамтын ажиллагаа
Монхангай групп ХХК нь Гадаадын болон Дотоодын банкуудтай нягт хамтын ажиллагаатай хамтран ажиллаж байна.
Үүнд:Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон арилжааны банкууд болох Зоос банк,Голомт банк,Худалдаа хөгжилийн банк,ХААН банк ,Чингис хаан банк,Хадгаламж банк ,Анод банкуудтай хамтран ажиллаж байгаа ба бид санхүүгийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад дотоодын харилцагч хамтран ажиллагч түншүүд болон бидний нийт худалдан авагч үйлчлүүлэгч нартаа орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан хурдан шуурхай хангах бүхий л нөхцөл боломжийг ханган ажиллахыг зорилт болгон ажиллаж байна.
Мөн бид 2007 оноос эхлэн ОУ-ын хэмжээнд өндөр нэр хүнд бүхий Европын сэргээн босголт хөгжилийн банктай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран хамтран ажиллаж эхлээд байна.
Бид ийнхүү гадаад дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласнаараа ОУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгдэж байгаа олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн хамтран ажилласнаар өөрийн улсын санхүүгийн байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.Үүний заримаас дурьдахад:
Зоос банктай хамтран ОХУ-д маш их өргөн хэрэглэгддэг Золотая корона картаар өөрийн сүлжээ дэлгүүрийн хэмжээнд худалдан авалт хийх мөн цаашлаад ОХУ улсын иргэд манай сүлжээгээр худалдан авалт хийх боломжийг бүрдүүлээд байна.
Анод банктай хамтран Анод банкны Интерпэй ХХК-тай хамтран монголд анх удаа нэвтрүүлж байгаа мөн ОУ-ын хэмжээнд өргөн хэрэглэгддэг зээлийн картын системийг нэврүүлэхэд мөн хамтран ажиллаж байна.Энэхүү бүтээгдэхүүн нь дундаж орлоготой иргэдэд зориулсан ба хүү шимтгэл,эргэн төлөлтийн уян хатан нөхцөлтэй юм.
ХААН банктай хамтран МИНИИ сүлжээний франчайзингийн гэрээтэй ажилладаг хот хөдөөгийн хүнсний худалдаа эрхэлдэг хувь хүмүүс албан байгууллагуудтай төлбөр тооцоог онлайнаар хурдан шуурхай хийх боломжийг бүрдүүлж өгч байна.
Европын Сэргээн Босголт Хөгжилийн банктай хамтран мөн Монгол улсад ОУ-ын жишигт хүрсэн томоохон Хайпермаркет барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.