ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨРТГИЙГ ХЭМНЭЖ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОРШИНО.
Санал асуулга

Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?

Сэтгэл хангалуун

Сайн үйлчилгээтэй

Тааруухан

Маш муу

Үр дүнг харах

Мэдээлэл

 

“АЗ ДАГУУЛСАН ХЭМНЭЛТ” СУГАЛААТ ХУДАЛДААНЫ 6-САРЫН АЗТАНУУД ТОХИРОЛОО ГАРДЛАА

МИНИИ сүлжээ Анунгоо компани хамтран гурван сарын хугацаатай Япон автомашины супер хонжвортой сугалаат худалдааг явуулж байгаа билээ. Проктер энд Гэмблийн бүтээгдэхүүн багтсан 20.000 төгрөгийн худалдан авалт тутамд нэг сугалаа авах эрхтэй уг сугалаат худалдааны эхний азтанууд өнгөрөгч амралтын өдөр буюу 06.21 нд тодорлоо. МИНИИ-Далай ээж захын гадна талбайд болсон уг сугалаат худалдаанд хоёр хүн бүрэн автомат угаалгын машин, 4 хүн дижитал аппарат, 19 хүн P&G-ийн бүтээгдэхүүн болох Tide угаалгын нунтаг, Always ариун цэврийн хэрэглэл, Ariel аяга таваг угаагч шингэн, bland a med шүдний оо зэргийн жилийн хэрэгцээ гээд нийт 25 хүн азтан болсон. Тэгвэл супер хонжвор болох Япон автомашины эзэн 07 сарын 10 нд МИНИИ сүлжээний нэгдсэн агуулахын гадаа болох тохирол тааруулах үйл ажиллагааны үеэр тодрох бөгөөд мөн энэ өдөр бүрэн автомат угаалгын машин, 2ш дижитал аппарат, P&G-ийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээг хожих азтанг ч бас шалгаруулна. Хэрэв өнгөрөгч сугалаанд ямар нэгэн шалтгаанаар хоцроод шар өнгийн тасалбараа сугалааны хайрцагт хийж амжаагүй, өөртөө хадгалж байгаа бол 07 сарын 10 нд болох үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэдгийг сануулъя. Та сугалаанд оролцохоо ирэхдээ бараа худалдан авсан талоноо купонтойгоо хамт авч ирнэ гэдгийг бүү мартаарай. Талон нь байхгүй бол таны сугалаа хүчингүйд тооцогдоно. Сугалаатай холбоотой мэдээллийг “МИНИИ news” сонин болон www.minii-suljee.mn, 680280 утсанд холбогдож аваарай. ТАНЫГ АЗЫН ТЭНГЭР ИВЭЭГ.