ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨРТГИЙГ ХЭМНЭЖ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОРШИНО.
Санал асуулга

Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?

Сэтгэл хангалуун

Сайн үйлчилгээтэй

Тааруухан

Маш муу

Үр дүнг харах

Ажилтныг ажилд авах журам

Шинээр ажилтан авахдаа дараах эх үүсвэрүүдээс сонгон шалгаруулалт хийнэ. Үүнд :

1. Компанийн нийт ажиллагсад дундаас ажилласан жил, мэргэжлийн ур чадвар, хувь хүний өсөж хөгжих боломж, ажлын гүйцэтгэлийн үр дүн зэргийг харгалзан үзэж, тодорхой шалгуураар дотоод эх үүсвэрээсээ ажлын байранд шилжүүлэх, дэвшүүлэх чиглэлийг баримтална.

2. Өдөр тутмын сонин, телевиз радиогоор зар түгээх, их дээд сургууль төгсөгчид, мэргэжлийн болон сургалт үйлдвэрлэлийн төвүүд, ажил зуучлагч байгууллагууд зэрэг гадаад эх үүсвэрээс хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийнэ.

Сонгон шалгаруулалт дараах үе шатаар явагдана.

1. Ажилд орох хүсэлт гаргасан иргэн компаниас баталж гаргасан "Миний" сүлжээ дэлгүүрийн ажилтны анкет -г бөглөнө. Энд дарна уу!.

2. ХНБЗА-аас анкетуудтай танилцан, сонголт хийнэ.

3. ХНБЗА-ны менежерүүд, шаардлагатай тохиолдолд ХНБЗА-ны дарга хамтран анхан шатны ярилцлага зохион байгуулна.

4. Чухал шаардлагатай албан тушаалд, анхан шатны ярилцлагад тэнцсэн иргэнтэй, харьяалах алба нэгжийн дарга, удирдлагууд хоёр дахь шатны ярилцлага хийнэ.

5. Шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд, болон ХНБЗА-наас явуулсан анхан шатны танхимын болон ажлын байран дээр хийгдэх сургалтад хамрагдаж, сургалт дадлагыг удирдсан албан тушаалтны өгсөн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд ажилд авна.

Сонгон шалгаруулалтанд ирсэн ажил хүсэгч дараах материалуудыг бүрдүүлнэ.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Сүүлийн 3 сард авахуулсан зураг бүхий анкет
  • Гурван үеийн түүх
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн магадлагаа
  • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Ерөнхий боловсролын болон их дээд тусгай мэргэжлийн сургуулийн диплом
  • Засаг захиргааны тодорхойлолт

Сонгон шалгаруулалтанд дараах зарчмыг баримтлана.

  • Нээлттэй шударга байх
  • Ялгаварлан гадуурхал байхгүй байх
  • Ажил хүсэгчдэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж олгох