Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?
Сэтгэл хангалуун
Сайн үйлчилгээтэй
Тааруухан
Маш муу
Сэлгэн Ачих Төв
Зорилго: Захиалсан барааг захиалсан хэмжээгээр хамгийн хурданаар хамгийн бага зардалаар хүргэж өгөх үйлчилгээ үзүүлнэ.
САТ нь бүх барааг төвлөрүүлэн дэлгүүрүүдийн захиалгаар цуглуулж хүргэж өгдөг үйлчилгээ эрхэлдэг Монголын хамгийн анхны байгууллага юм.
Одоогийн САТ-ийн суурийг 2004 онд тавьсан ба САТ нь харилцагчаас барааг төвлөрүүлэн хүлээн авч Миний дэлгүүрт хүргэж өгдөг байсан. Ингэж төвлөрүүлсэнээр бэлтгэн нийлүүлэгчийн тээврийн зардал буурч, дэлгүүрүүдийн барааг хүлээн авах, хадгалах зардал ихээр буурсан байна. Мөн барааны чанар, өртгийн хяналт тавьж барааг удирдах нөхцөл бүрдсэн байна.
2005 оноос мэдээллийн нэгдсэн системд шилжсэнээр захиалга, түгээлтийн системийг боловсронгуй болгох нөхцөл бүрдэж гүйлгээний бичиг баримтыг нэгж хооронд автоматаар шилжүүлсэнээр бүтээмж нэмэгдсэн.
Одоогийн байдлаар 960-д бэлтгэн нийлүүлэгчийн 21 категорийн 15 мянга гаруй нэр төрлийн барааг 100-д хот хөдөөгийн хэрэглэгчидэд хүргэж өгч байна. САТ нь орлого, цуглуулга, тээвэрлэлт, санхүү захиргааны нэгжүүдээс бүрддэг ба нийт 100 гаруй ажилтантай байна.
2007 оноос САТ-ийн шинэ барилга барьж эхэлсэн ба 2008 онд 10 мянган кв метр бүхий орчин үеийн түгээлтийн дулаан болон хөргүүртэй төв ашиглалтанд орно. Мөн өөрийн компанийн боловсруулсан WMS /агуулахын менежментийн систем/ программыг нэврүүлсэнээр олон улсын стандартанд нийцсэн автомат үйл ажиллагаатай болохоор зорьж байна.