ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨРТГИЙГ ХЭМНЭЖ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОРШИНО.
Санал асуулга

Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?

Сэтгэл хангалуун

Сайн үйлчилгээтэй

Тааруухан

Маш муу

Үр дүнг харах

Чанар баталгаажуулалтын алба нэгдсэн лаборатори

labТус лаборатори нь компанийн ерөнхий зөвлөх С.Сэргэлэнгийн санаачлагаар 1999 оны 6 дугаар сарын 1-нд лабораторийн эрхлэгч, химич гэсэн хоёр орон тоотой байгуулагдсан. Өөрийн нэрийн "Монхангай" архинуудад физик, химийн шинжилгээ хийж, чанар шалгагч нар шалган шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулж худалдаанд гаргадаг байсан байна. Уг лабораторийг түшиглэн Чанар баталгаажуулалтын албыг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан 2 ээлжээр үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.

"Монхангай" групп хүнсний дэлгүүрийн сүлжээ байгуулан өргөжсөн тул худалдан авагчдыг чанарын шаардлага хангасан эрүүл хүнсээр хангах шаардлагатай гэсэн лабораторийн саналыг компанийн удирдлага дэмжин 2002 оны 7 дугаар сард Саппоро төв дээр нянсудлалын болон химийн лабораторийг, 2003 оны 1 дүгээр сард мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийг тус тус байгуулан мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр ханган ажиллуулсан байна.

  • 2002 онд "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай" Монгол улсын хууль, "Лаборатори итгэмжлэх тогтолцоо - Үндсэн дүрэм"-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан учир Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн даргын 225-р тушаал,
  • 2005 онд "Стандартчилал тохирлын үнэлгээний тухай" Монгол улсын хуулийг үндэслэн "Лаборатори итгэмжлэх тогтолцоо - Үндсэн дүрэм"- ийн шалгуур үзүүлэлтийг хангасан учир 279-р тоот тушаалаар хүнсний бүтээгдэхүүнд итгэмжлэлийн хүрээний дагуу сорилт шинжилгээг гүйцэтгүүлэхээр 2 удаа дараалан итгэмжлэгдсэн болно.

Өнөөгийн байдлаар эрхлэгч-нянсудлаач эмч, эрүүл ахуйч эмч, шинжээч эмч, химич, нянсудлалын лаборант, ариутгагч-шил угаагч гэсэн 6 орон тоотой, худалдан авагчдыг хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан эрүүл, чанартай хүнсээр үйлчлэх компанийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сүлжээний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд нянсудлал, хими, мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээ хийж, тогтмол хяналт тавин ажиллаж байна. Манай ажилтнууд "Шинжилгээний ур чадварыг үнэлэх шалгалт"-д улирал тутам хамрагдан тогтмол амжилттай дүн үзүүлсээр ирсэн.

Лабораториос сүлжээний дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг тогтмолжуулан 4 түвшний шалгалт явуулж байна. Үүнд:

  • Удирдамжийн шалгалт - Томоохон баяруудын өмнө лаборатори, мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан шалгалт
  • Ээлжит шалгалт - Сар тутамд лабораторийн бүх ажилтангууд хамтран хийдэг томоохон шалгалт. Дэлгүүрийг олон үзүүлэлтээр шалгах ба арчдасны шинжилгээ авч үйлчилгээний орчны болон ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг дүгнэж, дүнг холбогдох албадад мэдээлнэ.
  • Долоо хоног тутмын хяналт - Лабораторийн ажилтнууд өөрийн хуваарьт дэлгүүрийн ариун цэвэр, эмх цэгц, ажиллагсдын хувцаслалт, энгэрийн тэмдэг, лангуу тавиур, хөргөгчний цэвэрлэгээ, барааны өрөлт хураалт, буцаалт, үнэ марклалт зэрэгт хяналт тавина.
  • Өдөр тутмын хяналт - Эрүүл ахуйч эмч, шинжээч эмч нар долоо хоногийн эхний 4 өдөр дэлгүүрүүдээр явж үйлчилгээний орчны ариун цэвэр, шинээр нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, хадгалалтын хугацаа, горимд хяналт тавьж, хүнсний аюулгүйн үзүүлэлтүүдийг хянах шинжилгээний сорьц авдаг. Хариу нь шинжлэх үзүүлэлтүүдээс хамааран 48-72 цагийн дараа гардаг ба шинжилгээний хариуг 15 хоног, сараар нэгтгэн холбогдох албадад мэдээлдэг

Ажиллагсдыг жилд 2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулан шинжилгээний дэвтрийн бүрдэлтийг тогтмол шалгадаг. Мөн улирал бүр гэрээт газраар халдваргүйтгэл, мэрэгчгүйтгэл, шавьжгүйтгэлийн устгалыг хийлгэн үр дүнг тухай бүр дүгнэж ажилладаг.

Цаашид лабораторийн үйл ажиллагааг улам сайжруулах, шинжилгээг зөвхөн сүлжээний хүрээнд биш улс орны хэмжээнд явуулах, үүний тулд сүүлийн үеийн багаж, төхөөрөмжөөр бүрэн хангах, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг улам дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.