ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨРТГИЙГ ХЭМНЭЖ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОРШИНО.
Санал асуулга

Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?

Сэтгэл хангалуун

Сайн үйлчилгээтэй

Тааруухан

Маш муу

Үр дүнг харах

Франчайзинг гэж юу вэ?

baraaМонгол улсын нутаг дэвсгэрт, жижиглэнгийн худалдааны зах зээл дээр:

“МИНИИ” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааны загвар, бизнесийн орц, амжилт, нэр хүнд, стандарт, харилцаа холбоог хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгч нартай хамтад нь болон хэсэгчилэн хуваалцаж, Франчайзингийн хөтөлбөрийн дагуу хүнсний дэлгүүрийг “Дөт/Convenience” жижиглэнгийн худалдааны загвараар хөгжүүлж Франчайзингийн гэрээгээр зохицуулагдах бизнес харилцаа юм.  ХОЛБОО БАРИХ

Франчайзингийн хөтөлбөрийн зарчим

  • “МИНИИ Дөт” логотой ажиллана
  • Дэлгүүрийн байран дээрээс бараагаа захиалж, хүргүүлнэ
  • “МИНИИ” сүлжээнд хэрэгжүүлж буй маркетингийн хөтөлбөрт хамрагдана
  • Хүсний дэлгүүрийг хөгжүүлэх Франчайзингийн хөтөлбөрт хамрагдана
  • Минии сүлжээтэй хамтран ажилласнаар Та дараах давуу талыг мэдэрнэ.
  • Хямд үнэ-Зах зээлд өрсөлдөхүйц үнэ, НӨТ-ийн падааны хамт
  • Барааны сонголт- “МИНИИ” сүлжээнд 750 гаруй бэлтгэн нийлүүлэгчийн 20,000 гаруй нэр төрлийн бараа
  • Чанартай бараа- “МИНИИ” сүлжээ дэлгүүрийн төвлөрсөн агуулахаас зөвхөн чанарын шаардлага хангасан, шинжилгээний бичигтэй бараа
  • Бусад хүнсний дэлгүүрээс ялгарах онцлог
  • Татан авалтын зардал, цаг хугацааг хэмнэх
  • Борлуулалтын орлого өсөх
  • Франчайзингийн багц үйлчилгээнд хамрах

Франчайзингийн амжилтын үндэс
baraaФранчайзингийн дэлгүүрийн хувьд:

  • үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэх
  • жижиглэнгийн худалдааны хөгжилийн хурдацыг дагах
  • бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдээс ялгарах онцлог төрхтэй болох

Худалдан авагчийн хувьд:

  • эрүүл ахуйн шаардлага хангасан орчиноос
  • чанарын баталгаатай, хэрэгцээт барааг боломжийн үнээр авах

Минии сүлжээний хувьд:

  • Сүлжээ дэлгүүрийн тоог нэмэх замаар зах зээлд эзлэх байр сууриа бататгах
  • Борлуулалтаа өсгөх замаар бэлтгэн нийлүүлэгчээс боломжит үнийн санал авах

Хэн Франчайзингийн хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ?
Хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа болон нээх гэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн

Франчайзингийн хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлага хангах вэ?

  • Хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авах
  • “МИНИИ” сүлжээ дэлгүүрийн мэдээллийн системд холбогдох

Франчайзингийн хөтөлбөрт хамрагдахын тулд юу хийх вэ?

  1. Эхний ярилцлага
    • СХД-16 хороо 1-р хороолол Пирамид төвийн 2-р давхарт “Дөт Франчайзинг” ХХК-ийн ажилтантай уулзана. Уулзахаар ирэхдээ хүнсний дэлгүүр ажиллуулахтай холбоотой бичиг баримтыг авч ирнэ. Үүнд: Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, Ажлын байрны дүгнэлт тодорхойлолтын хамт, Тусгай зөвшөөрөл, Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа эрхлэх гэрчилгээ, 24 цагийн зөвшөөрөл, Ажлын байрны түрээсийн гэрээ, Эзний иргэний үнэмлэх, Худалдагчийн мэргэжлийн үнэмлэх, ЭМ-ийн дэвтэр гм.Эхний ярилцлагаар Франчайзингийн зарчим, үйл ажиллагааг тайлбарлах ба хүсэлт гаргасан дэлгүүрийн талаар мэдээлэл өгнө.
  2. Эхний байдлаар хамтран ажиллах бололцоотой эсэхийг дүгнэх
    • Бичиг баримтын бүрдэлийг шалгаж, мэдээлэл авсаны дараа дэлгүүрийн байранд очиж үйл ажиллагаатай танилцана. Хамгаалалтын бүсийг тооцож мэдэгдэнэ.
  3. Сургалтанд хамрагдах
    • Хамтран ажиллах шийдвэр гарсан тохиолдолд Шинэ Франчайзингийн сургалтанд оролцоно.
  4. “МИНИИ” сүлжээ дэлгүүрийн мэдээллийн системд холбоно.
  5. Франчайзингийн гэрээ байгуулна.
  6. “МИНИИ Дөт Дэлгүүр” лого байршуулна.

Франчайзингийн дэлгүүрийн ашиг сонирхолыг хэрхэн хамгаалах вэ?

  • Франчайзингийн дэлгүүр нь 500м-ийн радиуст цор ганцаараа “МИНИИ Дөт Дэлгүүр” логотой ажиллана.
  • Гуравдагч этгээдийн хувьд, “Дөт Франчайзинг” ХХК нь Франчайзингийн дэлгүүрийн ашиг сонирхолыг хамгаалах, тэднийг хөгжүүлэх үүднээс Франчайзингийн дэлгүүрийг төлөөлөх үүрэгтэй.

Франчайзингийн хөтөлбөрийн өнөөгийн амжилт

  • Улаанбаатар хотод 60, хөдөө орон нутагт 30 дэлгүүр ажиллаж байна.
  • Франчайзингийн хөтөлбөрт хамрагдсанаар дэлгүүрийн орлого 2-6 дахин өсч, зардал 5-8% буурсан.
  • Худалдагч нараа сургалтанд хамруулан, мэргэжлийн үнэмлэхтэй болгосон.
  • Санхүүгийн үйлчилгээнд хамрагдан, эргэлтийн хөрөнгийн хомсдолоос гарсан.

Минии Дөт-ийн эзэд ярьж байна.

Минии Дөт 302, 314, 316 дэлгүүрийн эзэн Ч. Майдар:
Манай дэлгүүрийн өдрийн борлуулалт 700.000 төгрөг байсан Тэгээд Минии Дөт логог тавьсанаас хойш 1.200.000 төгрөг болсон. Би эхлээд 1 дэлгүүртэй байсан, саяхан 3 дахь дэлгүүрээ нээлээ. Хавь ойрын хүмүүс маань танайх Минии сүлжээ болсон юм уу гээд асуугаад ороод ирдэг…

Минии Дөт 312, 327 дэлгүүрийн эзэн А. Эрдэнэчимэг:
Одоо бол үндсэн нэр төрлийн бараануудаа захиалгаа өгөөд л авчихдаг. Нэр төрөл олон, бөөний үнээс доогуур үнээр хамгийн гол нь НӨТ-ийн падаантай , шинжилгээний бичигтэй. Харин хурдан гэмтэж муудах барааг өөрсдөө зах зээл дээрээс цуглуулж байгаа. Гэхдээ 2009 онд Минии сүлжээ хөргүүртэй агуулахтай болно тэгэхээр гадуур бараа авах шаардлагагүй болох байх. Би 2 дэлгүүртэй болсон…

Минии Дөт 304 дэлгүүрийн эзэн Ц. Сугар:
Минии болон Минии Дөт сүлжээгээр улсын нөөцийн мах зарагддаг. Яг энэ үеэр өдрийн борлуулалт 40% хүртэл өсдөг. Ер нь бол Минии сүлжээний маркетингийн үйл ажиллагаанд үнэгүй хамрагддаг. Тэр үеэр борлуулалт бас өснө...

Минии Дөт 333, 344, 342 дэлгүүрийн эзэн Л. Энх-Амгалан:
Миний хувьд зусланд 2, хотод 1 дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүр дээрээ бараагаа хүлээж авдаггүй байсан  бол 2 дэлгүүр зэрэг ажиллуулж амжихгүй л дээ. Дэлгүүр ажиллуулахад хамгийн гол юм нь мөнгөнөөс гадна цаг хугацаа байдаг. Дэлгүүртэй хүмүүс мэднэ дээ…

Минии Дөт 353 дэлгүүрийн эзэн Т. Маряш:
Тухайн үедээ би зах зээл дээрээс дэлгүүрийн санхүүгийн программ 500ам.доллараар худалдаж авч байсан. Харин Минии сүлжээнд нэгдэхэд энэ программыг үнэгүй өгсөн. Одоо программаа үнэгүй сайжруулж өгдөг. Уул нь мэдэж байсан бол шууд л Минии сүлжээнд орсон бол ийм зардал гарахгүй байх байсан. Сүлжээнд орсоны дараа би дэлгүүрээ томсгосон…

Минии Дөт 323, 366 дэлгүүрийн эзэн О. Ариунтуяа:

Анх 2007 оны 5 сард өөрийн ажиллуулж байсан дэлгүүрээ Минии Дөт сүлжээнд нэгтгэсэн. Дэлгүүрийн үйл ажиллагааг санхүүгийн программаар хяначихдаг, бараагаа дэлгүүр дээрээ буулгачихдаг тул 2 дахь дэлгүүрээ нээсэн. Миний цаашдын зорилго бол 5 дэлгүүр зэрэг ажиллуулах…

map
Дүүргүүд Сүхбаатар
Баянгол
Баянзүрх
Сонгинохайрхан
Чингэлтэй
Хан-уул