ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨРТГИЙГ ХЭМНЭЖ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОРШИНО.
Санал асуулга

Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?

Сэтгэл хангалуун

Сайн үйлчилгээтэй

Тааруухан

Маш муу

Үр дүнг харах

"МИНИИ" сургалт

surgaltМанай cургалт болон хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь компанийн нийт ажиллагсдын онол практикийн мэдлэгийн хүрээг системтэй, тасралтгүй дээшлүүлэх, тэдний чадавхийг нэмэгдүүлэх, суралцах хөгжих орчинг бий болгох замаар бүтээлч, өрсөлдөх чадвартай, өөрчлөлтийг санаачлан хэрэгжүүлэгч, чадварлаг хамт олныг бүрдүүлэх явдалд оршдог билээ.

Манай компанид шинээр ажилд орж байгаа хүн бүр компанийн үнэт зүйлс, соёлтой танилцах анхан шатны сургалтаас эхлэн өөрийн хариуцан авсан ажилтай холбоотой төрөл бүрийн сургалтанд хамрагдаж эхэлдэг. Бид сургалтын төрөл бүрийн хөтөлбөртөө хүмүүсээ хамруулсанаар хамт олноо нэгдмэл нэг зөн хараатай, нэгдмэл нэг зорилготой эвсэг хамт олныг бий болгож чаддаг билээ.

Бид анхан шатны сургалтанд хамрагдаж байгаа худалдагч, касс нартаа танхимын сургалт явуулаад зогсохгүй тэдэнд чиглүүлэгийн сургалт буюу дадлага сургалтыг өөрийн сүлжээ дэлгүүрүүд дээр хийх боломжийг олгодог.

Шинээр ажиллах гэж байгаа шинэ хүмүүсийг сургалтанд хамруулахаас гадна мэргэжлийн төвшинд, дунд болон түүнээс дээш шатны менежерүүдэд зориулсан тэдний чадвар, чадавхийг хөгжүүлэх сургалтыг явуулдаг юм.

2004 оноос эхлэн компанийг удирдах, хүнээ хөгжүүлэх чиглэлээр Монхангайн Академийн сургалтыг зохион байгуулж эхэлсэн билээ.
Сургалтанд хамрагдсан манлайлагчид нь компанийн үйл ажиллагааг сайжруулах аливаа нэг төслийг санаачлан, хэрэгжүүлэх замаар өөрийн болон компанийхаа ашиг, орлогыг нэмэгдүүлэх чадвар бүхий хүмүүс болдог юм. Академийн сургалтанд хамрагдаж, амжилттай төгссөн ажилтнууд маань компанийн удирдлагын өнгө төрхийг тодорхойлж гүйцэтгэх захирал, албаны дарга зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэж байна.